Uncategorized

А.Адъяасүрэн: Төрд 40 жил шударгаар ажиллаад 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн, Ц.Туваан нар тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах “Тэтгэврийн доод индексжүүлэх хууль”-ийн төслийн талаар мэдээлэл хийлээ.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Бид “Тэтгэврийн доод индексжүүлэх хууль”-ийн төслийг өргөн барьж байна. Өнгөрсөн онд инфляц нийслэлийн хэмжээнд 14.8 хувиар өссөн. Засгийн газар буруу ажилласаны гор. Шударгаар нийгмийн даатгал төлсөн хүмүүс тэтгэвэр тэтгэмжээ зөв авч чадахгүй байна. 2018 онд хонины мах 5210 төгрөг байсан бол 2022 онд 10150 болж 98 хувиар өссөн байна. Гэтэл тэтгэвэр аравхан хувиар өссөн байна. Миний болон гишүүдийн өргөн барьсан. Тиймээс энэ хуулийг хаврын чуулганаар оруулж, хэлэлцүүлэх санал өгсөн.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Өндөр насны тэтгэвэр гэдэг бол төрдөө шударгаар 30-40 жил ажиллаад, ажиллаж хөдөлмөрлөх хугацаандаа нийгмийн даатгалынхаа шимтгэлийг төлөөд түүнийгээ төрөөс буцааж авч байгаа хэлбэр. Насаараа зүтгэсэн ахмадуудын тэтгэврийн орлогыг төр хамгаалах үүрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад тэтгэврийн насны 23 хүн байгаагийн 80 хувь нь 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үнэхээр ахмадууд туйлдаж байна. Засгийн газар болон төрөөс ахмадуудад анхаарал хандуулахгүй байгаа болохоор бид энэ хуулийн төслийг өргөн барьж байна” гэв.

Related Articles

Back to top button