Uncategorized

Энэ охиныг ээжийгээ олоход нь туслая… Шейр хийгээд өгөөрэй

Энэ охиныг ээжийгээ олоход нь туслая👍🏻 Сайн байцгаана уу ? Монголчуудаа. Миний Монгол нэрийг Хулан гэдэг, дүүг минь Тулгаа гэдэг. Би 1992 онд БНСУ-д төрсөн. Миний ээжийг аавын хэлснээр Оюунаа гэдэг, монгол хүн. Аав минь Солонгос хүн. Манайх Пусан хотод амьдардаг. 1990 онд ээж минь Солонгос улсад ирж манай аавын ажилладаг комьпютерийн эд ангийн үйлдвэрт ажилласан юм. Аав ээж 2 танилцаад удалгүй би, дараа нь миний дүү гарсан. Ээж минь энэ улсад ирээд 7 жил болоод хамт байх боломжгүй болоод 1997 онд Монгол улс руу буцсан. Буцахдаа эргэж ирнэ гээд явсан гэсэн. Би сайн санадаггүй юм. Тэр цагаас хойш ээжийгээ хараагүй 20 гаран жил болжээ. Ээж минь монгол улсад амьдарч байхдаа Улаанбаатар хотод хүнсний дэлгүүрийн худалдагч хийж байсан гэсэн. Та бүхэн ээжийг минь олж өгч туслаач. Аав бид 3 сайхан амьдарч байгаа. Гэхдээ ээжтэйгээ л уулзахыг маш их хүсч байна. Ээж минь та өөрийгөө хараад таньж байвал www.pusanweb.com хуудсанд захидал бичиж, охинтойгоо заавал холбогдоорой. гэнээ Эвий минь ээжийгээ олоосой доо. Хуучны хүмүүс байдаг группүүдээр л хайсан нь дээр байх даа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!