Uncategorized

“Дельта” Вирус ямар шинж тэмдэгээр илрэх вэ?

Мэргэжилтнүүдийн зүгээс коронавирусын шинээр мутацид орсон хувилбарын талаар нэгэн тун таагүй мэдээлэл хийлээ: “Дельта” вирусийн халдварыг 15 минутад бус харин 5, 10-хан секундад авах боломжтой гэсэн дүгнэлтийг хийлээ. Үүнээс өмнө нь мэдээлэхдээ, 15 минут гэж мэдэгдэж байсан. ДЭМБ-аас “Дельта” хувилбарыг хамгийн хурдан тархаж, халдварладаг болохыг онцолсон. Бас нэг аймшигтай мэдээ бол коронавирусаар өвчилсөн хүмүүст бас аюултай гэж мэдээлж эхэлсэн. Дельта хувилбар бол бараг бүх л дархлаанаас мултарч чаддаг “супер” онцлогтой хувилбар гэгдэж байна. Цусанд эсрэг биетүүд бүрэлдэж дархлаа тогтсон ч халдвар авах магадлал өндөр аж.Хүний биед “Дельта” хувилбарт вирус орсныг илтгэх шинж тэмдэгүүд: -найтаах; -хамар битүүрэх; -хоолой үрэвсч өвдөх. Шинж тэмдэг нь энгийн ханиадны шинж тэмдэгтэй ижил бөгөөд биеийн халуун нэмэгдэж, ханиалга хэлбэрээр илэрнэ. Зарим тохиолдолд дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, сонсгол муудах, суулгалт өгөх, арьсан дээр тууралт гардаг аж.Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр Дэлхийн 92 улс оронд коронавирусын “Дельта” хувилбар аль хэдийнэ тархаад байгаа юм. Магадгүй “Дельта” вирус энэ намар шинээр “ү.хлийн давалгаа” үүсгэж болзошгүй гэгдэж байна. Хамгийн хүнд хэцүү нөхцөл байдал одоо Португали улсад үүсээд байна. “Дельта” халдварын бараг 70 орчим хувийг эзэлж байгаа юм. Каталонид өвчлөлийн хэмжээ 20 хувьтай байгаа боловч ирэх хэдэн долоо хоногийн дараа гэхэд энэ үзүүлэлт мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэхийг анхааруулж байгаа юм.“Дельта” хувилбар нь коронавирусын хамгийн аюултай хувилбар болох нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд энэ нь бусад хувилбараас илүү халдвартай, мөн ү.хлийн аюултай. Тодруулбал, “Дельта” нь бусад хувилбараасаа даруй 1,6 дахин илүү “түрэмгий” байгаа аж. Хэрэв “Дельта” хувилбараар өвчилсөн бол эрчимт эмчилгээнд орох магадлал 1,5 дахин их байгааг мэргэжилтнүүд онцолжээ.“Дельта” хувилбар нь анх Энэтхэг улсад илэрсэн бөгөөд асар богино хугацаанд Дэлхий даяар тархаад байгаа билээ. Вирусыг да.рангуйлах арга, устгах аргын талаархи мэдээлэл одоогоор алга байна. Одоогийн нөхцөл байдалд Дэлхийн улс орнуудын гаргаж аваад байгаа ямар ч вакцин дорвитой үр дүн өгөхгүй байх магадлал өндөр байгаа аж.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!