Uncategorized

ЗУРХАЙЧ Ж.ГОНЧИГСҮРЭН: ЯАГААД ШИНИЙН 15 ЧУХАЛ ӨДӨР ВЭ ГЭВЭЛ…Заавал уншаад Хадгалаад аваарай

Шинийн 15-ныг хүртэлх өдрүүд яагаад чухал болохыг “Төвдөн Пэлжээлин” хийдийн хамба, зурхайч Ж.Гончигсүрэнгээс тодрууллаа. -Их Дүйцэн өдрийн утга учир юу вэ? – Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн Бурханы шашинтнуудын хувьд чухал өдөр. Бурхан багш шинийн 1-15-нд рид хувилгаан дүр үзүүлсэн. Өөрөөр хэлбэл тэнгэрт хальж, гэгээрсэн байдаг. Энэ өдөр нь бидний хаврын тэргүүн сарын шинийн нэгэнтэй таардаг.\Иймд шинийн 1-15-ныг хүртэлх өдөр нэг маань уншвал дүнчүүр болон өсдөг, энэ өдрүүдэд үйлдсэн буян хэд дахин арвиждаг гэж үздэг. Үүний нэгэн адил нүгэл үйлдсэн ч хэдэн арав дахин үржинэ. Энэ өдрүүдэд хүн хэл, бие, сэтгэлээ хянах хэрэгтэй. Харин хийдүүдэд ерөөл, Ганжуур, Бурханы магтаалыг тасралтгүй уншдаг даа. Бурханы шашин дэлгэрсэн цагаас л Их Дүйцэн өдрийг тэмдэглэж ирсэн. -Буян үйлдэнэ гэхээр хүмүүс Гандан орж ном уншуулъя, хүүхэд, нохой хооллоё гэцгээдэг.  Үүнийг ямар нэг бодит үйл хөдлөл гэж ойлгох нь түгээмэл. Харин та хэл, бие, сэтгэлээ хяна гэлээ. -Хийд бол бидэнд буян хийх нөхцлийг бүрдүүлдэг л газар шүү дээ. Түүнээс заавал хийдэд ирж байж л сая буян хураасан хэрэг биш.Сэтгэлээ хяна гэхээр хамаг амьтны тусын тулд гэж бодох, аливаа муу бүхнийг санаж, сэдэхгүй байхыг хэлнэ. Хэлээ хяна гэхээр хэрүүл тэмцэл хийхгүй гэсэн үг. Биеэ хянах нь үйл хөдлөлөө нягтал гэсэн утгатай. Түүнээс Ганданд ирсэн л юм чинь, юу ч хийж болно гэсэн үг биш. Бид буян нүглийг гаднаас хайх хэрэггүй. Амгалан төрүүлэгч буюу амгалангийн шалтгаан болсон үйлийг буян гэдэг. Эсрэгээрээ, зовлонг төрүүлэгч буюу зовлонгийн шалтгаан болох үйлийг нүгэл хэмээдэг юм гэв. GOGO.MN

Related Articles

Back to top button
error: Content is protected !!