Uncategorized

​Д.Ихбаяр, Д.Пүрэвсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөв

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хариуцсан ажилдаа хариуцлага алдсан зарим албан тушаалтнуудыг чөлөөлсөн .Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь үр дүнгүй, хяналт сул байгаа зэрэг шалтгаанаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд, дэд сайд, Төрийн бичгийн дарга нарыг чөлөөлөв. Мөн Нийслэлийн агаарын бохирдол хариуцсан албан тушаалнуудад хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон.Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцох захирамжийг дөнгөж Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргав.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!