Uncategorized

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ангийн анд МУГЖ Н.Онон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд тэнцэх үү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг нутгийн, нэг ангийн анд МУГЖ Н.Ононгоо МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд “зүтгүүлжээ”. Өчигдөр УИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн, одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжих үлдлээ. Төрийн тэргүүний дотнын найзыг дуу нэгтэй дэмжих нь тодорхой биз. Ингэвэл, МУГЖ Н.Онон МҮОНРТ-ийн бодлогыг тодорхойлолцох, хянах эрхтэй нэгэн болох нь. Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд “МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна” гэж заасан. Тус зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байдаг. Мөн хуулийн 21.5.1-д зааснаар дээрх 15 гишүүний дөрвийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч дөрөв, долоог нь УИХ долоо, дөрвийг нь Засгийн газар дэвшүүлж, томилдог. Энэ хуулиар 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэдний оронд хоёр хүн нэр дэвшүүлэх эрхтэй болж, лхаарамба Д.Жавзандорж, МУГЖ Н.Онон нарыг нэр дэвшүүлсэн нь энэ. Түүнчлэн, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 26.6-д “Ерөнхийлөгч нь түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн хүнийг төрийг бус байгууллагын санал болгосноор Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлнэ” гэж заасан. Энэ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУГЖ Н.Ононг соёл урлагийн салбарыг төлөөлүүлж нэр дэвшүүлсэн аж.Харамсалтай нь, “МУГЖ Н.Онон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд тэнцэх хүн биш” гэж нийгэм дургүйцэж байна. Тэр мэргэжлээрээ хүүхэд, хөгшид, хартай, хэл амтай эхнэр, хэнхэг даргын дүрд чадварлаг тоглож, хорь гаруй жил үзэгчдийг инээлгэсэн ч, бодит амьдрал дээрх Н.Онон эсрэгээрээ бухимдуулах нь олон. Жишээ дурдахад, 2020 оны аравдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулгаас МУГЖ цолыг гардаж аваад гарч ирэхдээ бэлхүүсний маягийн бүжиг хийж хошигнох гэснээрээ хэл амны бай болсон. Төрийн дээд, үнэ хүндтэй цолыг үл хүндэтгэж, доромжилсон гэж тэр л дээ. Төд удалгүй “Миний мэдэх хамгийн эвгүй муухай ерөнхийлөгч женко, чиний эзэн” хэмээн УИХ-ын гишүүн асан Г.Уянгатай твиттерт хэрэлдсэн. Бас “Тэр хайрт Жанкуудаа хэлээд энэ төмрөө ав гэж хэлж болно. Би ер гуйгаагүй. Би төмрийн харшилтай” хачирласан нь хэтэрхий бүдүүлэг байж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Хувь хүнийхээ хувьд Х.Баттулгад дургүй байж болох ч төрийн цолыг “төмөр” гэж гутаах нь ард түмэнд таалагдаагүй хэрэг л дээ. Энэ мэтээр цааш үргэлжилнэ. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУГЖ Н.Ононг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд “зүтгүүлж” байгаа нь өнгөрсөн хугацаанд өөрийнх нь талд хүчин зүтгэж ирснийх нь төлөө шагнал байгаа үйлдэл гэж харах хүн олон байна. Тухайлбал, У.Хүрэлсүх, Н.Онон хоёрын хэн хэн нь Хэнтийн гаралтай, нэг нутгийнх. Дээрээс нь тэр хоёр 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн ангид хамт суралцаж явсан, нэг ангийн андууд. Цаашлаад МУГЖ Н.Онон 2000 оны УИХ-ын сонгуулиас эхлээд У.Хүрэлсүхийн сурталчилгааны багт ажиллаж, Хэнтийн сонгогчидтой “тулж” ажиллаж ирсэн. Түүгээр зогсохгүй МУГЖ Н.Ононтой “Икс Түц” ХХК буюу хошин урлагийн “Икс Түц” продакшныг хамтран эзэмшдэг МУГЖ И.Одончимэг өнгөрсөн сонгуулиар МАН-ын талд, дамаа У.Хүрэлсүхийн талд ажилласан гэж шуугьж байсан. Тэр байтугай “И.Одончимэг “тролл”-уудаа загнаж буй групп чат нь задарлаа” гэх мэдээлэл ч зурагтайгаа цацагдаж дуулиан тарьж байв.Түүнчлэн өнгөрсөн хугацаанд МУГЖ Н.Ононг нэг бус удаа У.Хүрэлсүхийн дэмжлэгийг авсан гэж шуугьж байсан. Тухайлбал, Н.Онон 2018 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэргэдэх Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдож байв. Мөн 2020 онд Соёлын сайдын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Мөн МУГЖ Н.Ононгийн эхнэр Я.Сарансүх нь 2016 оноос Нийслэлийн дотоод аудитын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн. Улмаар 2020 онд Нийслэлийн дотоод аудитын газрын даргын үүргийг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч болсон. Гэхдээ Төрийн албаны зөвлөлөөс Я.Сарансүхийг Нийслэлийн дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ажилтнаа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, төрд 18.9 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутгаж, шүүхэд хандсан. Гэвч Я.Сарансүх нь шүүхийн заасан хугацаанд очоогүй тул “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд гарсан юм. Уг нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний ажлын үндсэн чиг үүрэг нь ард түмний оюун санааг зөв залах, түүх соёл, ёс заншил, соёл уламжлалаа өвлүүлэн сурталчлах, хүүхэд залуучуудын танин мэдэхүй, сэтгэхүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг тодорхойлж, түүндээ тохирсон контентуудыг үйлдвэрлэж, хэрэгжилтэд нь хяналт тавих ёстой. Харин Төрийн тэргүүний “зүтгүүлж” буй МУГЖ Н.Онон үүргийг төдийлөн биелүүлж чадахгүй гэж үзэх хүн олон байна.Эх сурвалж:Ergelt.mn

Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!