Uncategorized

ХӨСҮТ: ОМИКРОН ХУВИЛБАРЫГ НЭГ ХҮНД ИЛРҮҮЛЭХЭД 1 САЯ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРЧ БАЙГАА

Өчигдөр /2021.01.10/ Улсын онцгой комиссосс гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан омикрон хувилбарыг дотооддоо хэрхэн илрүүлж буй талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Энгийн ПСР, мөн хувилбарыг тодорхойлох ПСР хоёул 24 цагийн дараа гардаг. Үүний дараа яг ямар хувилбар болохыг нь бүрэн генийн дараалал тогтоох шинжилгээгээр тогтоодог.Нэгдүгээр сарын 06-нд бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээг хийж омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12 тохиолдол илэрснийг зарласан. Энэхүү хувилбар тогтоох шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нь нэг сая гаруй төгрөг болж байгаа. Тиймээс бид дүүрэг, орон нутаг, эмнэлгүүдээс ирсэн эерэг сорьцуудаас түүвэрлэж, цөөн тоогоор шинжилгээг хийж байна” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!