Uncategorized

С.Эрдэнэ: Улсын дээд шүүх намайг дарга гэсэн тогтоолоо хүчингүй болго

С.Эрдэнэ: Улсын дээд шүүх намайг дарга гэсэн тогтоолоо хүчингүй болго

Яг одоо Хууль зүйн байнгын хороогоор Ардчилсан намын тамганы асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Улсын дээд шүүхээр албан ёсны ардчилсан намын дарга гэсэн тогтоол нь гарчихсан гэгдээд байгаа С.Эрдэнэ үг хэллээ. С.Эрдэнэ: Улсын дээд шүүхийн бүртгэл дээр албан ёсны бүртгэлтэй дарга нь хэн юм бэ гэдгийг л асууж байна. Үүнийг хэлэхгүй бөөрөнхийлөөд байх юм. Өнөөдөр Улсын дээд шүүхийн тогтоол УБЕГ-ын бүртгэсэн бүртгэл С.Эрдэнэ ардчилсан намын дарга гээд бүртгэсэн бүртгэл нь хэвээр байгаа.Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сайтын цонх дээр ардчилсан намын даргын цонх хоосон байгаа. Энэ цонхонд байсан С.Эрдэнэ гэж хүнийг хууль бусаар хасаад Ц.Туваан гэж хүнийг нэмсэн Х.Сонинбаяр шүүгч буруутай нь тогтоогдсон. Цагаан дээр хараар бичсэн С.Эрдэнэ ардчилсан намын дарга мөн гээд хүчин төгөлдөр байгаа тогтоолыг хэн ч үгүйсгэхгүй. Эсвэл Улсын дээд шүүх хуралдаад С.Эрдэнийг ардчилсан намын даргаар тогтоосон тогтоолоо хүчингүй болго. Тэгвэл надад энд зууралдаад байх шалтгаан алга.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!